Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа

2022 оны Төрийн албаны ерөнхий шалгалт 2022 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу зохион байгуулагдана.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 1-4-ний  өдрүүдэд нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр Улаанбаатар театрт таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан байна. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөл ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний 08:15 цагт эхлүүлнэ.

Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэсрүү орж хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой аж. Хэрэв нэвтрэх эрх, нууц үгээ мартсан бол бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч нууц үгээ солих ёстойг Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ. 

Энэ удаа нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3574 иргэн бүртгүүлжээ.