97 дугаар сургуулийн захирал ажлаа хүлээлгэн өгчээ

97 дугаар сургуулийн захирал ажлаа хүлээлгэн өгчээ

Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуультай холбоотой таагүй мэдээлэл сүүлийн үе үе гарах болсон билээ.

Хамгийн сүүлд гэхэд тус сургуулийн багш ангийн хүүхдээ цохиж буй бичлэг олны дургүйцлийг төрүүлсэн. Тэгвэл Нийслэлийн ерөнхий боловсролын 97 дугаар сургуулийн захирал Б.Алтанцэцэг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.

Тэрбээр энэ талаараа "За ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө. Шинэ захиралдаа амжилт бүхний дээдийг хүсье. Дэмжин тусалж, хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа" гэжээ.