Өчигдөр /2022.03.30/ Ховд аймгийн Манхан сумын Тахилт багийн “Их цахирын хайрхан” гэдэг газар 1 хүн хаднаас бууж чадахгүй болсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын алба хаагчид хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 20 км замыг туулан очиход малчин З /33 настай, эрэгтэй /нь 12 бог малын хамт 200 метр орчим өндөртэй хаднаас буух боломжгүй болсон байсныг 01:00 цаг ажиллан тухайн иргэнийг 12 бог малын хамт эсэн мэнд хаднаас буулгасан байна.
