Б.Цэгмэд: Бид Оросуудтай нийлж Франц улстай дайтах хэрэгтэй

Б.Цэгмэд: Бид Оросуудтай нийлж Франц улстай дайтах хэрэгтэй

Өнөөдөр  /2022.03.31/ БОАЖЯ гадаа иргэн Б.Цэгмэд ураны сөрөг нөлөөнөөс үүдэн мал ургийн гажигтай төллөж байгаа тухай мэдээлэл хийж, "холбогдох албан тушаалтнууд нөлөөллийн бүсэд байгаа хүн малд шинжилгээ хийж, Францын компанийг нутгаасаа гаргаж байгальдаа нөхөн сэргээлт хийхийг шаардаж байна гэсэн юм.

Тэрбээр "Ураны уурхайн нөлөөллийн бүсэд байгаа малаас гарсан Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас гажигтай төрсөн хурга, ишгийг харуулж, гарч буй хүндрэлийн талаар хэлэхдээ мал болон хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирч байна. Засгийн газар шүүх тоохгүй байгаа учраас Францын элчин сайдын яамд хандаж үзсэн ч хүлээн зөвшөөрөөгүй. Энэ асуудал дээр анхаарал хандуулж очиж үзлэг шинжилгээ хийх шаардлагатай. Ураны хор хөнөөл их байгаа. Францчууд Монгол малчдыг бодохгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар олон удаа мэдэгдсэн ч шийдвэрт хүрч чадаагүй. Тиймээс үйл ажиллагаа явуулж буй Францын компанийг нөлөөллийн бүсэд байгаа есөн сая малыг хавдартай эсэхийг шалгахын холбогдох албан тушаалтнуудаас шаардаж байна.

Франц болон Монголын Засгийн газар юу ч сонсохгүй хүлээж авахгүй байна. Тиймээс  “Орос Украинтай дайтаж байгаа бол бид ч гэсэн Француудтай дайн хийе”  Францыг хөөж гаргахаар жагсаал хийе. Ингэхдээ Орос улсаас тусламж авцгаая. Монголын төр биднийг тоодоггүй Франц тоодоггүй тэгэхээр бид өөр улстай нийлж мал сүргээ хамгаалмаар байна. Оросын элчингийн гадаа жагсах буруу. Бид хөрш улстайгаа түншлэх ёстой" гэв.