Өнөөдрөөс шахмал түлшийг өмнөх үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэллээ

Өнөөдрөөс шахмал түлшийг өмнөх үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэллээ

Засгийн газрын шийдвэрээр айл өрхүүдийн цахилгаан, дулааны төлбөрийг зургадугаар сар хүртэл тэглэхээр болсон.

Тодруулбал, орон сууцны айл өрхийн сард хэрэглэх 250 кВт.цаг хүртэл, гэр хорооллын айл өрхийн сард хэрэглэсэн 350 кВт.цаг хүртэл цахилгаан эрчим хүчний төлбөрийг ирэх тавдугаар сарыг дуустал хугацаанд төр хариуцах юм.

Мөн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээний шахмал түлшийг хүйтний эрч сулартал буюу өнөөдрийг хүртэл /2022.04.01/ 50 хувийн хөнгөлөлтэй үнээр борлуулж байсан билээ. 

Тодруулбал, Засгийн газрын тогтоолын дагуу түлшний үнийг 50 хувийн хямдралтай буюу нэг шуудайг нь 1875 төгрөгөөр борлуулсан. Харин өнөөдрөөс шахмал түлшийг өмнөх үнээр буюу 3750 төгрөгөөр борлуулж эхэлж байна.