Сэлэнгээс ОХУ-ын Хиагт, Улаан-Үд рүү явах зорчигч тээврийн автобусны билет 18-40 мянган төгрөг байна

Сэлэнгээс ОХУ-ын Хиагт, Улаан-Үд рүү явах зорчигч тээврийн автобусны билет 18-40 мянган төгрөг байна

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Хиагт болон Улаан-Үд хот руу өнөөдрөөс өдөр бүр зорчигч тээврийн автобус явж эхэлсэн тухай Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.

ОХУ-ын хилээр нэвтрэх иргэд болон жолооч нарт сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай байх гэсэн шаардлага тавьж байгаа аж. Зорчигч тээврийн автобусны тасалбарын үнэ Сүхбаатар сумаас Хиагт хот хүртэл 18 мянган төгрөг, Сүхбаатар сумаас Улаан-Үд хүртэл 40 мянган төгрөг байна.

2022 оны гуравдугаар сарын 30-нд Монгол, ОХУ-ын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдсэн билээ.