"Лантуун дохио" ТББ "Ид шидийн орон жишиг төв"-ийг орон нутагт барих тендер зарласан.
Тендерт Завхан, Баянхонгор, Хэнтий, Хөвсгөл, Говь-алтай, Орхон, Дорнод, Дундговь, Дорноговь аймгууд материалаа ирүүлсэн байна. Эдгээрээс нэгдүгээр шатны шалгаруулалтад 9 аймаг тэнцсэн бол хоёрдугаар шатны шалгаруулалтад Дундговь, Дорноговь үлджээ. Лантуун дохиогийн хамт олон тус хоёр аймагт очин, уулзаж эцсийн шийдвэрээ гаргах аж.