Өчигдрөөс цахим сүлжээнд цагдаагийн бие бүрэлдэхүүн өнөөдөр болох “үнийн өсөлтийн эсрэг” тайван жагсаалын үеэр хүч хэрэглэхээр жагсаж байж болзошгүй гэх мэдээлэл түгсэн. Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас худал мэдээлэл болохыг мэдээллээ. Үүнд, “Цагдаагийн алба хаагчид энэ оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс зуны улирлын дүрэмт хувцсанд шилжсэнтэй холбогдуулан НХЖХОНАБХАлбанаас (хэв журмын алба) энэ сарын 07-ны өдрийн өглөө алба хаагчдад дүрэмт хувцасны үзлэг зохион байгуулж буй үеийн зургийг хөндлөнгөөс авч “Үнийн өсөлтийн эсрэг жагсах иргэдийнхээ өмнөөс Төр хүч хэрэглэх үү? Үүрийн 5 жингээс л ингэж цуглуулан бэлэн байдалд байлгасан гэх... Ямар дайн самуун биш дээ” гэх мэдээлэл нийтэлсэн нь #худал, иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл болно” гэжээ.
