Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхын сургалт үргэлжилж байна

Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхын сургалт үргэлжилж байна

Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хууль бус уул уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 05-08-ны өдрүүдэд “Уул уурхайн салбар дахь зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт семинарт төв, орон нутгийн 46 алба хаагч оролцож байна.

Сургалт хөтөлбөр өнөөдөр /2022.04.07/ Экологийн цагдаагийн алба, АТГ-ын мөрдөгч, прокурор, шүүгчдийг чадавхжуулах зорилготой "Уул уурхайн зарим гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаа" сэдвээр зохион байгуулагдаж байна. 

Семинарын явцад хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох, ашиглах гэмт хэрэг түүнтэй холбогдсон авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх мөрдөгч, прокурор, шүүгчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, энэ төрлийн гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх чиглэлээр харилцан туршлага солилцох юм. Цаашид “Уул уурхайн салбар дахь зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт семинарыг орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн алба хаагч нарт зохион байгуулахаар төлөвлөж байна.