Үнийн өсөлтийг эсэргүүцсэн тайван жагсаал гурав дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Залуусын үзэл бодлоороо нэгдсэн жагсаалыг дэмжигчид өдрөөс өдөрт өсч байгаа бөгөөд Засгийн газрыг ажлаа хийхийг шаардаж байгаа юм.
Дээрх жагсаалыг цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын дор хянаж байгаа юм.
Тус жагсаалд 20-30 насны залуус нэгджээ. Тэд “Засгийн газар өөрсдөө хэмнэе, Хөгжлийн банкны зээлээ төл, Хэт үнийн өсөлтөө зогсоо, Ажлаа хий” гэсэн уриалгыг дэвшүүлээд байна. Одоогийн байдлаар ямар нэгэн албаны байгууллагад шаардлага хүргүүлээгүй, жагсаалыг толгойлсон хүн байхгүй өөрсдийн хүсэлтээр жагсаж байна гэдгээ илэрхийллээ. Мөн тус залуустай зэрэгцэн Б.Жагар тэргүүтэй хүмүүс Хөгжлийн банкны зээлийг төлүүлэхийг шаардаж жагссан ч улс төрийн зорилготой гэж хардан хөөж явуулжээ.
ФОТО: