ЦЕГ: Жагсаал цуглаанд иргэд бага насны хүүхдээ дагуулан оролцож байгаа тул хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангана уу

ЦЕГ: Жагсаал цуглаанд иргэд бага насны хүүхдээ дагуулан оролцож байгаа тул хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангана уу

Өнөөдөр /2022.04.07/ эхэлсэн залуучуудын жагсаал одоо ч Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Харин нөхцөл байдал хүндэрч болзошгүй талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-аас дараах сэрэмжлүүлгийг гаргасан байна. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГТ: 

Төв талбай дээр болж буй жагсаал цуглаанд эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдээ дагуулан оролцож байгаа тул та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, хараа хяналтгүй орхихгүй байх, мөн өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхэд тань гэртээ байхгүй тохиолдолд хаана, хэнтэй юу хийж байгааг нь асууж тодруулан гэмт хэрэг, зөрчилд холбогдож хохирохоос урьдчилан сэргийлээрэй.