Сүхбаатарын талбайд өчигдөр "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал болж, өнөөдөр үүрийн 4-5 цагийн үед хүчний байгууллагаас албадан тарааж 60 гаруй иргэдийг саатуулан баривчилсан билээ. Тэгвэл тэдгээр түр саатуулсан, эрүүлжүүлсэн хүмүүсийг 13:00 цаг гэхэд тайлбар, мэдүүлэг авч бүгдийг гаргаж дууссан талаар ЦЕГ-аас мэдээллээ.
