Э.Бат-Үүл: Монголын ардчиллын шинэ үе иржээ

Э.Бат-Үүл: Монголын ардчиллын шинэ үе иржээ

Залуус Монгол Улсын Засгийн газрыг ажлаа хийхийг шаардан өчигдөр болон өнөөдөр жагслаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагыг хүлээн авч, тэднийг биечлэн сонсохоор гарч ирсэн.

Залуус татварын хэмжээг бууруулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, бүгд тэгш эрхтэй байх, ханшийн алдагдлыг барих, УИХ-ын гишүүд хэмнэлтээ өөрсдөөсөө эхлэх гэх мэт нийт 25 шаардлагыг хүргүүлээд буй.

Харин Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагыг хүлээн авч, Засгийн газрыг ээлжит бусаар яаралтай хуралдаан зарласан юм. Тэрбээр, уучлалт гуйж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэхээ амлаад буй.

Дээрх үйл явдлын талаар Э.Бат-Үүл: “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар, ардчилсан орны Засгийн газар ямар байх ёстой үлгэр жишээг үзүүллээ. Эрхээ эдэлж байгаа манай залуус ч соёлтой байна. Монголын ардчиллын шинэ үе иржээ.” гэж твиттерт жиргэжээ.