"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалд иргэд олноор нэгдэж байна

"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалд иргэд олноор нэгдэж байна

"Монголдоо сайхан амьдаръя" жагсаал хоёр дахь өдрөө төв талбайд үргэлжилж байна. 

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, цалин хөлсний худалдан авах чадвар буурч буйг эсэргүүцэж, иргэд тэр дундаа залуус Монгол Улсын Засгийн газрыг ажлаа хийхийг шаардаж байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр жагсагчидтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж, санал хүсэлтийг нь сонсов. Улмаар Засгийн газрын ээлжит бус хуралдаан зарлаж, залуучуудын шаардлагыг хэлэлцэхээр болсон.

Иргэд Засгийн газрын хуралдааныг хүлээж жагссан хэвээр байна. Мөн оюутан залуусыг багш нар нь хичээлээс чөлөөлж, албан байгууллагууд цалинтай чөлөө олгож иргэд нэмэгдсээр байгаа аж. 

Залуус иргэдийг хэмнэхийг шаардахын оронд өөрсдөө хэмнэн, хүний эрхийг хангаж, тэгш эрх, боломж олгохыг шаарджээ