ЖАГСАГЧИД: Засгийн газрын хуралдаанд хэн ч орохгүй, өөрсдөө гарч ир

ЖАГСАГЧИД: Засгийн газрын хуралдаанд хэн ч орохгүй, өөрсдөө гарч ир

"Монголдоо сайхан амьдармаар байна" жагсаал үргэлжилсээр байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төв талбайд жагсагчидтай уулзсан. 

Үүний дараа тэрбээр залуучуудын тавьсан шаардлагын дагуу Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарласан. Хуралдаан яг одоо үргэлжилж байгаа бөгөөд дууссаны дараа гарсан шийдвэрийг Ерөнхий сайд жагсагчдын төлөөлөлтэй уулзаж танилцуулна гэж буй. Харин жагсагчид зөвлөлдөөд "Засгийн газрын ордон руу хэн нь орохгүй. Өөрсдөө гарч ирэхийг шаардахаар" болжээ.