Автобусны буудал дээр гар утас хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

Автобусны буудал дээр гар утас хулгайлдаг бүлэг этгээдийг илрүүлжээ

Дөрөвдүгээр сарын 7-ны өдөр 5 иргэнээс “Автобусны буудал дээрээс гар утсаа алдчихлаа” гэсэн дуудлага мэдээллийг хүлээн авч шуурхай эрэн сурвалжилга явуулжээ. Улмаар 30-39 насны З, Г, О нар нь бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдсэнийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Олон нийтийн газраар явахдаа өөрийн эд зүйлсээ ил задгай авч явахгүй, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.