Дөрөвдүгээр сарын 29-нөөс Эрхүү-УБ чиглэлийн галт тэрэг явна

Дөрөвдүгээр сарын 29-нөөс Эрхүү-УБ чиглэлийн галт тэрэг явна

Өнгөрсөн гуравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ОХУ-ын Засгийн газраас тус улс болоод Монголын авто замын хилийн боомтын хорио цээрийн хязгаарлалт цуцлагдаж, хилээ нээх шийдвэр гаргаад байсан билээ.

Тэгвэл үүнтэй холбогдуулан энэ дөрөвдүгээр сарын 03-наас Улаан-Үүд-УБ чиглэлийн автобус явж эхлээд байсан бол мөн сарын 29-ны өдрөөс эхлэн хоёр орныг холбосон ОУ-ын галт тэрэг явахаар болжээ.