Өчигдөр /2022.04.09/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Тост багийн Бага хажуу гэдэг газраас тус сумын харьяа долоон настай Э гэх хүү шуурганаар хонинд яваад сураггүй алга болж, эрлийн ажиллагааг эхлүүлээд байсан билээ. Тэгвэл тус эрлийн ажиллагаанд нийт 216 хүн оролцож, хүүг эсэн мэнд олжээ.
