Алт худалдан авалт 22 хувиар буурлаа

Алт худалдан авалт 22 хувиар буурлаа

Монголбанк  оны эхний есөн сард 11.2 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь  өмнөх оны мөн үед 14.3 тонн үнэт металл худалдан авснаас 3.1 тонноор бага буюу 22 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Есдүгээр сарын тухайд  1.4 тонн үнэт металл худалдсан авсан байгаа юм. Үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 31.4 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 104 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.1 тонн үнэт металл худалдан авч байснаас 694 кг-аар буурсан үзүүлэлт.

2019 оны есдүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,726.23 төгрөг байлаа. 

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө