ОХУ Украин руу цэргийн түрэмгийлэл үйлдэж, үүднээс үүдэн иргэдийн тайван жагсаал ч Дэлхийн өнцөг булан бүрд болж байна. Тухайлбал, өнгөрөгч Бямба гараг /2022.04.09/-т Жуковын хөшөөний орчимд Оросын Украинд явуулж байгаа цэрэг, дайны үйл ажиллагааг дэмжсэн иргэд жагссан. Харин тус өдрийн орой манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна “Дайныг эсэргүүцсэн” иргэдийн жагсаал боллоо. Тэд Украины төрийн далбааг илэрхийлэх шар өнгийн цэцэг болон лаа асаажээ.