СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тамхины ишээ хаясны улмаас тагтан дээр гал гарсан байж болзошгүй байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тамхины ишээ хаясны улмаас тагтан дээр гал гарсан байж болзошгүй байна

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 8/2 дугаар байранд өчигдөр гал гарчээ. Тодруулбал, тухайн өдрийн 15.33 цагт "Дөрөвдүгээр давхрын айлаас утаа гараад байна" гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу гал түймэр унтраах аврах аравдугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход иргэн Г-ийн тагтан дээр хураалттай эд зүйл шатаж байжээ. Алба хаагчид утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангасан бөгөөд галыг бүрэн унтраасан байна. Галын нөхцөл байдлыг тодруулахаар ажиллаж байгаа аж.  8/2 дугаар байр нь таван давхар бөгөөд дээд давхрын тагт дээр тамхи татаж байсан хэн нэг нь татсан тамхины ишээ хаясан нь дөрөвдүгээр давхрын айлын тагт руу унаж гал гарсан байж болзошгүй байгаа аж. 




Өнөөдөр могой өдөр

1 цагийн өмнө