Өнөөдөр /2022.04.13/ 13:30 цагт Төрийн ордны баруун хаалга дээр Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний угаарын хийд хордож 3 настай охиноо алдан, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болсон бүсгүй мэдээлэл хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах шаардлага хүргүүлэхээр болжээ.
