Шахмал түлшинд угаартаж охиноо алдаж, өөрөө тахир дутуу болсон эмэгтэйд 7-хон сая төгрөгийн нөхөн төлбөр олго гэж Шүүхээс шийджээ

Шахмал түлшинд угаартаж охиноо алдаж, өөрөө тахир дутуу болсон эмэгтэйд 7-хон сая төгрөгийн нөхөн төлбөр олго гэж Шүүхээс шийджээ

Тавантолгой түлш ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний угаарын хийд хордсоны улмаас 3 настай охин нь амиа алдаж, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу болсон эмэгтэй У-д нөхөн төлбөр олгох Иргэний хэргийн анхан шатны шүүх хурал өчигдөр /2022.04.13/ болж өндөрлөсөн байна.

Шүүхээс Тавантолгой түлш ХХК-ийг гэм буруутайд тооцож, харин Засгийн газрыг буруугүй гэж үзсэн байна.

Улмаар шахмал түлшний улмаас охиноо алдаж, өөрөө насан туршдаа тахир дутуу болсон У эмэгтэйд 7-хон сая төгрөгийн нөхөн төлбөрийг Тавантолгой түлш ХХК-иас гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн байна. Товчхондоо, Тавантолгой түлш ХХК-ийн гэм буруугийн улмаас угаартаж, 3 настай охиноо алдаж өөрөө насан туршдаа тахир дутуу болсон эмэгтэйд 7 сая төгрөгийн л нөхөн төлбөр олго гэж Шүүхээс шийджээ. Тэрээр өдгөө нас өндөр ээж, аавтайгаа амьдарч байгаа аж.