Х.Нямбаатар сайд Хилийн 0200 дугаар ангид 6,8 тэрбум төгрөгөөр "хуучин" нисдэг тэрэг авахаар төсөвт суулгажээ

Х.Нямбаатар сайд Хилийн 0200 дугаар ангид 6,8 тэрбум төгрөгөөр "хуучин" нисдэг тэрэг авахаар төсөвт суулгажээ

Өнгөрсөн 7 хоногт сэтгэлийн дуудлагаараа нэгдэж, Төв талбай дээр жагссан залуус "Үнийн өсөлтийг бууруулж, Монголдоо сайхан амьдрах боломжийг олгохыг тулд төр, засгийг үүргээ биелүүлж, ажлаа хийхийг шаардсан" билээ. 

Тиймээс ч УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг энэ сарын 10-ны  (2022.04.10) өдөр хуралдаж, 2022 оны төсвийг хэмнэлтийг горимд шилжүүлэх, шаардлагатай бол 2022 оны төсөвт тодотгол хийх, төсвийн байгууллагын их засвар, тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах болон зөвлөх үйлчилгээний зардлыг тэвчих, төсвийн хэмнэлтийн тогтоолын төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нэг үгээр хэлбэл тэвчиж болох бүх л зардлыг тэвчиж, эдийн засгийн хямралыг даван туулахаар болсон.   Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яам өндөр үнээр нисдэг тэрэг авах гэж буйг иргэд эсэргүүцэж байна. Тэгвэл тус яам хаана, хэдэн төгрөгөөр нисдэг тэрэг худалдаж авах гэж байгаа сонирхлоо.

Хууль зүй, дотоод хэргийн яам “Хил хамгаалах 0200 дугаар ангид 6,8 тэрбум төгрөгөөр нисдэг онгоц худалдан авах”-аар энэ оны төсөвт суулгажээ.

0200 дугаар анги нь Хилийн цэргийн нисэх анги аж. Тиймээс ч нисдэг тэрэг авахаар ийнхүү төсөвт 6,8 тэрбумыг төсөвт суулгасан байна. Харин ямар загварын, хэдэн цагийн нислэг үйлдсэн онгоц худалдан авах гэж байгаа талаарх мэдээлэл одоогоор алга. Нисэх онгоц худалдаалдаг гадны сайтуудад 6,8 тэрбум төгрөг 2 сая гаруй ам.долларт олдох онгоц нь олон цагийн нислэг үйлдсэн, хуучин нисдэг тэрэг л байна.

Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн яам ОБЕГ-ийн худалдан авсан “Айр бус-145” шиг олон цагийн нислэг үйлдсэн хуучин нисдэг тэрэг худалдаж авахаар төлөвлөсөн бололтой.

Харин тус нисдэг тэргийг заавал энэ жил худалдан авах шаардлагатай юу гэдэг нь эргэлзээтэй. Ам.долларын ханш тэнгэрт хадаад байгаа энэ үед 6.8 тэрбум төгрөгөөр төсөвт суусан онгоцны өртөг төсвийн тодотголоор нэмэгдэг үү, эсвэл энэ жил тэвчихээр хасагдах уу гэдэг хүлээлт үүсэж эхэллээ. ОБЕГ гурван ширхэг агаараас эрэн хайх аврах ажиллагааны гурван нисдэг тэрэг худалдан авсан ч өнөөг хүртэл дорвитой нислэг үйлдэж, ажиллагаанд яваагүй байгаа. Үүнтэй адил Хилийн нисэхийн 0200 дугаар анги 6.8 тэрбумаар нисдэг тэрэг худалдаж аваад “дарвал” эдийн засгийн хямралтай байгаа энэ үед бас л үрэлгэн зардал болох нь дамжиггүй. Ямартай ч 30 жил худалдаж аваагүй нисдэг тэргийг хямралын энэ үед авах гэж байгаа нь буруу гэдгийг олон нийт шүүмжилж байна.  Ташрамд өгүүлэхэд, Энэ оны эхээр Хил хамгаалах ерөнхий газар /ХХЕГ/-ын харьяа Хилийн цэргийн Минжийн заставт коронавирусийн халдвар дэгдэх үеэр УИХ-ын нэр бүхий гишүүдийн багтсан ажлын хэсгийнхэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “Ми-171” нисдэг тэрэг хөлөглөн тус заставт очиж ажилласан нь нэлээд шүүмжлэлд өртөж байсан юм.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө