ШУУРХАЙ: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цагдаагийн хамгаалалтад авч, орж, гарах хөдөлгөөнийг хаажээ

ШУУРХАЙ: Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цагдаагийн хамгаалалтад авч, орж, гарах хөдөлгөөнийг хаажээ

Өчигдрийн /2022.04.13/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концессын гэрээг цуцалсан. Тэгвэл уг шийдвэр гарсны дараа Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг цагдаагийн хамгаалалтад авч, орж, гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Дарханы төмөрлөгийн үйлдвэрт концесс хэрэгжүүлэгч "Кью Эс Си" компани нь Хөгжлийн банкнаас 71.3 сая долларын зээл авсан. Уг мөнгөөр 33.4 км төмөр зам барьж улсад өгсөн байдаг. "Кью Эс Си" компани уг зээлийг эргэн төлөх явцад Засгийн газраас шийдвэр гаргаж хаана төлөх эсэхийг тодорхойгүй болгосон гэж тус компаниас мэдэгдсэн билээ. Улмаар зээлийн хуваарь, хаана төлөх эсэхийг тодорхой болгоод өгвөл төлөхөд бэлэн гэдэг байр, суурийг илэрхийлж байгаа юм.  




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө