Монгол Улсад 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 120 улсын 16,919 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна. Тодруулбал,
- Албан хэргээр 312
- Хөрөнгө оруулахаар 1576
- Хөдөлмөр эрхлэхээр 5829
- Гэр бүлийн зорилгоор 6401
- Суралцахаар 763
- Цагаачлахаар 1885
- Түр ирэгчээр 153 иргэн амьдарч байна.
Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны гуравдугаар сард 1578 гадаадын иргэнд визийн зөвшөөрөл, 214 гадаадын иргэнд виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 416 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 832 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгажээ. 2021 онтой харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 45,7 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 47,6 хувиар тус тус өссөн байна. Харин виз олголт 72,1 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 21,2 хувиар тус тус буурчээ.