Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ-ын шигшээ болон Тайваний баг ирж чадахааргүй болжээ

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ-ын шигшээ болон Тайваний баг ирж чадахааргүй болжээ

Монгол Улсад чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 19-24-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Уг тэмцээнд чөлөөт бөхийн Азийн гол төлөөлөл БНХАУ-ын шигшээ болон Тайваний баг ирж чадахааргүй болжээ.

Монгол, БНХАУ-ын хоорондын хил нээгдээгүй учраас тэмцээнд оролцох боломжгүй болж байна. Уг нь нанхиадууд бөхийн гурван төрөлд бүтэн багаараа ирэх байсан.

Багийн бүрэлдэхүүнд чөлөөт бөхийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн хошой аварга Рон Ниннинг, олимпын мөнгө, ДАШТ-ий хошой хүрэл медальт Пан Киану, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ден Живей, сонгомол бөхийн олимп, ДАШТ-ий хүрэл медальт Саилик Валихан, ДАШТ-ий хүрэл медальт Киан Хайтао гээд шилдгүүд мэдүүлэгт нэрээ өгөөд байсан юм гэж Чөлөөт бөхийн холбоо мэдээлжээ.