ВИДЕО: Замын эвдрэлийн улмаас үүссэн “нүх”-нээс болж автомашинд зорчиж явсан иргэн амиа алджээ

ВИДЕО: Замын эвдрэлийн улмаас үүссэн “нүх”-нээс болж автомашинд зорчиж явсан иргэн амиа алджээ

Зам тээврийн осол жолоочийн буруутай үйлдлээс гадна авто замын зорчих хэсгийн аюулгүй байдал буюу замын эвдрэл гэмтлээс болж гарах болсон байна. Энэ нь бүх осолд жолооч буруутай байдаггүй гэх асуудлыг бид дэвшүүлэн тус асуудлыг хөндлөө.

ВИДЕО:

Тухайлбал, өнгөрөгч оны зургадугаар сар /2021.06.20/-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 19-ын автобусны буудлын урд талд зорчиж явсан Приус маркийн автомашин замын эвдрэлийн улмаас үүссэн “нүх”-нд дугуйгаа гацаад, улмаар гаргахын тул хүчтэй хаазалсаны улмаас тус автомашинд зорчиж явсан иргэн хойд хаалгаар унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Харин тус хэрэг одоо Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр яваа аж. Мөн биднийг хэргийн газарт очиход авто зам дээр үүссэн нүхийг засаж янзалсан байсан юм.

Ойр хавийн оршин суугчдын хэлж буйгаар "тус нүхнээс болж олон тооны осол авар гарч байсан, саяхан хүн өнгөрсөн хойно л засаж янзлаад байсан" гэх мэдээллийг өглөө. Энэ нь нэг талдаа хариуцсан төрийн байгууллагууд эрдэнэт хүний амь нас хохирсны дараа л ухамсарлан ажлаа хийж буй нь ямар түвшинд ажлаа хийдгийг харуулсан тод жишээ байна гэх хардлагыг төрүүлж байгаа юм. 

Осол гарахад нөлөөлсөн замын эвдрэл, “нүх”-ийг засаж янзалсан байв. 2022.04.15

-СУУРИН ГАЗРЫН АВТО ЗАМЫН "НҮХ"-ИЙГ ТОЙРЧ ГАРАХ ГЭЖ БАЙГААД БУСАДТАЙ МӨРГӨЛДӨХ ТОХИОЛДОЛ ГАРДАГ БОЛ, ОРОН НУТГИЙН ЗАМД ЖОЛООДЛОГОО АЛДАЖ ОНХОЛДОХ БОЛЖЭЭ-

Тэгвэл хөдөлгөөний аюулгүй байдлыг цагдаагийн алба хаагчид хариуцдаг бол, автозамын эвдрэлийг засаж, зорчих хэсгийн аюулгүй байдлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Зам тээврийн яам зэрэг төрийн байгууллагууд хариуцдаг байна. Үүнийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Авто замын тухай хуулиар зохицуулсан байна.

Автозам дээр “нүх” гарч, тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн аюулгүй байдал алдагдсан байдал

Тодруулбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 19.2-д “Замын байгууламжийг засварлах, арчлан хамгаалах ажил- д … төрийн захиргааны байгууллага хяналт тавина” гэж заажээ. Мөн Авто замын тухай хуулийн 35.2-д Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль, хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” гэжээ. 

Харин автозамын эвдрэл, нүхийг тойрч гарах гэж байгаад хот суурин газарт автомашинтай мөргөлдөх, мөн орон нутгийн замд зорчиж явахдаа замын нүх, саадыг тойрч гарах гэж байгаад жолоодлогоо алдаж онхолдох зэрэг осол аваар гарах болсон байна.

Иймд isee.mn сайт хариуцсан төрийн байгууллага замын зорчих хэсгийн аюулгүй байдлыг хангах, жолооч болон зорчигчид болзошгүй аюул ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж энэ мэдээллийг бэлтгэлээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө