Б.Мөнхбаатар: 13 настай охинд буу тулгах байтугай надад бууны төрлийн зэвсэг ч ажиллах хугацаанд огт олгоогүй

Б.Мөнхбаатар: 13 настай охинд буу тулгах байтугай надад бууны төрлийн зэвсэг ч ажиллах хугацаанд огт олгоогүй

Энэ дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Дарви сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар 13 настай охиныг гавлаж биед нь халдаж, хэрэг тулгасан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр явах болсон.

Тэгвэл энэ талаар хэргийг үйлдсэн гэх тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Мөнхбаатар Ховд.мн-д тодруулга өгчээ. Тэрбээр, “Миний бие нь 2019 оноос хойш Ховд аймгийн Дарви сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байна. Тухайн 13 настай охинд буу тулгаж, хэрэг тохсон, хонуулсан хэрэг огт байхгүй. 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдөр миний өөрийн хувийн унадаг дугуй алга болсон. Ганц, хоёр гэрчүүдийн мэдээллээр тухайн хүүхдийг унаад явж байна гэсэн мэдээлэл ирсэн. Иймд энгийн хувцастай эхнэр хүүхдийн хамт охины гэрийг сураглаад очсон. Охин болон ээж нь намайг буу тулгасан, хонуулсан гэсэн байсан. Тийм хэрэг огт болоогүй. 2019 оноос хойш Дарви суманд ажиллахад надад бууны төрлийн зэвсэг огт олгоогүй. Галт зэвсгийн чанартай зүйл хувьдаа ч огт байхгүй. Ажлын байран дээрээ насанд хүрээгүй хүүхдээс байцаалт авна гэдэг бол хуулийн хүрээнд байж болохгүй зүйл. Тухайн 13 настай охин дүү нарынхаа хамт манай өрөөнд байсан. Ээж нь ажлаа тарахаар ирж авна гээд ирэхгүй. Би цаг бүр залгасан дуудлага ч миний утсан дээр байгаа” гэв.

LIVE: