Монгол тамирчин Д.Баясгалан Тайванийн мэргэжлийн дээд лигт тоглоно

Монгол тамирчин Д.Баясгалан Тайванийн мэргэжлийн дээд лигт тоглоно

Тайвань улсын оюутны сагсан бөмбөгийн лигийн тоглогч Монгол тамирчин Д.Баясгалан ирэх улирлаас мэргэжлийн дээд лигт тоглохоор болжээ.

Тодруулбал, Ази тивийн сагсан бөмбөгийн хүчирхэг төлөөллийн нэг болоx Тайвань улсын мэргэжлийн дээд лигт тоглоx анхны Монгол тамирчин Д.Баясгалан болсон байна. Тэрбээр 2016 онд Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд Тайванийн Жонжоу Шинжлэх ухаан теxнологийн их сургуульд элссэн бөгөөд өнгөрсөн онд Тайванийн мэргэжлийн 3x3 сагсан бөмбөгийн лигт "Тайнин Скай Уолкер" багт тоглож түрүүлсэн аж. Иймд мэргэжлийн багуудын анхааралд өртөж, түүнд 1 жилийн 200 сая төгрөгийн цалинтай тоглох саналыг хүртэл тавьсан байна.