МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулна

МҮБХ-ны Барилдааны дүрмийн зөвлөл, Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл байгуулна

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Есдүгээр Их Эе хурал болжээ. 

Их эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, Тэргүүн, Тэргүүлэгчдийг нууц санал хураалтаар сонгосон байна. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Барилдааны дүрмийн зөвлөл, Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийг байгуулан ажиллахаар болжээ. Барилдааны дүрмийн зөвлөлд:

  • Улсын арслан Б.Ганбат
  • Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ
  • Улсын заан Д.Бумбаяр
  • Улсын заан М.Өсөхбаяр
  • Улсын заан Ц.Одбаяр
  • Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй
  • Улсын харцага Т.Амартүвшин
  • Улсын харцага Ж.Амартүвшин
  • Улсын харцага Г.Алтангэрэл
  • Улсын начин Н.Бүрэнбаатар
  • Улсын начин Б.Бадам-Очир
  • Улсын начин Д.Батбаяр
  • Улсын начин Ц.Цэрэнхүү
  • Улсын начин С.Багахүү
  • Улсын начин С.Батсуурь
  • Улсын начин Ж.Чулуунбат
  • Улсын начин Ч.Ганзориг
  • Аймгийн арслан Ч.Эрдэнэчулуун Архангай
  • Аймгийн арслан Х.Мэндбаяр Архангай
  • Аймгийн арслан Ш.Мөнх-Од Ховд
  • Аймгийн арслан С.Мөнхсүх Хөвсгөл
  • Аймгийн арслан О.Өлзиймөнх Дундговь
  • Аймгийн арслан Т.Сүрэнжав Увс
  • Аймгийн арслан Г.Ганцоож Хэнтий
  • Аймгийн начин Д.Сод-Эрдэнэ Хөвсгөл
  • Аймгийн начин Н.Анхбаяр Багануур
  • Улсын ахлах засуул Л.Хадаа нар Их Эеийн хурлаас нэр дэвшсэн байна.

Мөн МҮБХ-ны Есдүгээр Их Эе хурлаас сонгогдсон Тэргүүлэгчдийн анхдугаар хурлаар Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийг дараах мэргэжлийн төлөөллүүдээр бүрдүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд:

  • Хууль эрх зүйч- 2
  • Нийгмийн зүтгэлтэн- 1
  • Угсаатан, түүх, өв уламжлал судлаач- 1
  • Сэтгэл зүйч, сэтгэл судлаач- 1
  • Бөхийн зүтгэлтэн -1
  • Бөх - 3 байхаар заагаад зөвлөлийн гишүүдийн 20 хувиас доошгүй нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байхаар тогтжээ.

Их Эеийн хурлаас Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлд:

  • Улсын арслан Д.Ганхуяг
  • Улсын гарди Б.Гончигдамба
  • Улсын гарди Ж.Бат-Эрдэнэ
  • Улсын харцага Н.Батзаяа
  • Улсын харцага Г.Батбаяр
  • Улсын начин С.Нямжав
  • Улсын начин Б.Одхүү
  • Улсын начин Ш.Зоригт
  • Улсын начин Д.Нямхүү
  • Сэтгүүлч Н.Тамир нарын хүмүүс нэрээ дэвшүүлж, мөн бусад хүмүүс нэрийг нь дэвшүүлсэн байна.

Дээрх хоёр зөвлөлд нэрээ дэвшүүлсэн болон нэрийг нь бусад хүмүүс дэвшүүлсэн хүмүүс дөрөвдүгээр сарын 20-ны 17:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд цуглан анхны хурлаа зохион байгуулж, албан ёсоор зөвлөлөө байгуулах юм байна. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу Барилдааны дүрмийн зөвлөлд Их Эеийн төлөөлөгчид сонгогдох боломжтой юм. Харин Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл нээлттэй бөгөөд уг зөвлөлд ажиллахыг хүссэн хүн дээр заасан хугацаанд Монгол Бөхийн Өргөөнд очиж хуралд оролцох боломжтой аж.