“Улаанбаатар марафон-2022” гүйлт тавдугаар сарын 28-нд болно

“Улаанбаатар марафон-2022” гүйлт тавдугаар сарын 28-нд болно

Монгол Улсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийг жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагт зохион байгуулдаг уламжлал тогтсон.

Цар тахлын улмаас 2019 оноос хойш гүйлт зохион байгуулагдаагүй юм. Харин энэ жилийн гүйлт тавдугаар сарын 28-нд болохоор товлогдсон байна.

“Улаанбаатар марафон-2022”-д оролцох иргэдийг энэ сарын 15-наас бүртгэж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 20-нд бүртгэл дуусах аж. Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1DDvkmwzDpjMW5kCzHuTbKww.../edit 

2019 онд болсон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 32,000 гаруй гүйгч оролцсоноос 400 тамирчин гадаадын 30 орноос оролцож байжээ. “Улаанбаатар марафон”-д хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болоод байгаа билээ.