Ё.Баатарбилэг: Би буруугүй

Ё.Баатарбилэг: Би буруугүй

Хөгжлийн Банкны хэрэгт нэр холбогдсон нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татах саналыг Авлигатай тэмцэх газраас Нийслэлийн прокурорын газарт гаргасан. Тодруулбал, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ.

Тэгвэл өнөөдөр яллагдагчаар татагдаад буй дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж байна. 

Өглөө УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нарын асуудлыг хэлэлцсэн бол дөнгөж сая Ё.Баатарбилэгийн асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар түүнээс тодруулахад, "Хөгжлийн банкнаас зээл авсан компанийн захиралтай холбон шалгаж байгаа. Яллагдагчаар татах зүйл заалтыг би мэдэхгүй байна. Хуралдааны дэгээр би асуултад хариулах л үүрэгтэй. Сая хуралд ороход гишүүд надаас асуулт асуусан би хариулсан. Хуурай гүжир хариу үгүй гэж үг байдаг. Би буруугүй" гэлээ.