Орон даяар 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өрнөж, аймаг орон нутагт цэргийн насны эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн залуус алба хаахаар мордож эхэлжээ.
Тодруулбал, Дундговь аймагт 2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага явагдаж дууслаа. Энэ жилийн цэрэг татлагаар цэргийн насны 30 залуучууд тэнцэж, хилийн 0129 дүгээр ангид алба хаахаар өнөөдөр мордсон байна.
Тус аймгийн Засаг даргын Тамгын газар, цэрэг татлагын товчооны дарга болон холбогдох хурандаа нар цэрэг үдэн гаргах ажиллагаанд оролцлоо.