Сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Булган аймгийн Сэлэнгэ суманд “Портер” автомашинтай зорчиж яваад сураггүй алга болсон гурван иргэнийг эрэн хайж байна.

Торуулбал, Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Харлагийн голын-Адаг” гэх газарт “Портер” загварын ачааны автомашинтай зорчиж явсан гурван иргэн дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс сураггүй болсон бөгөөд “Сэлэнгэ” мөрөнд осолдсон байж болзошгүй гэж үзэн Цагдаагийн байгууллагаас өдөр Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Орхон аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн С /47 настай, эрэгтэй/, О /47 настай, эмэгтэй/, Б /6 настай, эрэгтэй/ нарыг “Харлагын голын-Адаг” гэдэг газар дөрвөн метрийн гүнд хоёр удаа шумбалт хийж Харлагын голын-Адаг”  гэдэг  газраас зүүн зүгт 16 км “Ингэтийн гүүр” гэдэг газар хүртэл завиар, голын эрэг дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон бөгөөд өнөөдөр дахин эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.