Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг жил бүрийн тавдугаар сарын 03-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ өдрийг тохиолдуулан Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газартай хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгуулж байна.
Энэ жилийн форумд ЮНЕСКО-гийн "Дэлхийн чиг хандлагын тайлангийн Insights" сэтгүүлийн хамгийн сүүлд гаргасан "Чимээгүй заналхийлэл: Сэтгүүлчдийн аюулгүй байдлын чиг хандлага" сэдэвт илтгэл нь тандалт, хакердах ажиллагаа сэтгүүл зүйг хэрхэн сүйтгэж байгааг онцолжээ.
“Дижитал бүслэлтийн дор сэтгүүл зүй” сэдвийн дор дижитал эриний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдал, мэдээлэл олж авах боломж, хувийн нууцад үзүүлэх нөлөөлөл зэрэг сэдвүүдээр цахим салбарын төлөөлүүд нээлттэй хэлэлцэж байна.