Монгол Улс анх удаа 800 тонн рапсын тос экспортолно

Монгол Улс анх удаа 800 тонн рапсын тос экспортолно

Сэлэнгэ аймаг дахь рапсын тосны үйлдвэр БНСУ-д рапсын тосоо экспортлохоор болжээ. Энэхүү гэрээнд БНСУ-ын “Dansuk Industrial” компани, "Сэлэнгэ" компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр нар гарын үсэг зуржээ.

Рапсын тосны үйлдвэр нь жилд хамгийн багадаа 30 мянган тонн рапсын тос боловсруулах хүчин чадалтай аж. Гэрээ байгуулагдсанаар эхний ээлжид 800 тонн тос экспортлохоор төлөвлөж байгаа гэж "Сэлэнгэ" компанийн Гүйцэтгэх захирал мэдээллээ. Түүнчлэн цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр БНХАУ зэрэг бусад улсад экспортоо тэлэхээр зорьж байгаа юм байна.