Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 08-18-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатар цом-2022” тэмцээн болох юм. Иймд тус тэмцээнд зориулж өнөөдөр /2022.05.03/ төв талбайд хөлбөмбөгийн ногоон талбайг зассан юм. Харин тус талбай дээр иргэд олноор цугларч, хэсэг тухалж байв. Энэ нь Улаанбаатар хотын иргэдэд ногоон байгууламж ямар их чухал байгааг илтгэж байлаа.
