Мориноос унаж, тархиндаа гэмтэл авсан иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн, ГССҮТ-д авч иржээ

Мориноос унаж, тархиндаа гэмтэл авсан иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн, ГССҮТ-д авч иржээ

Сүхбаатар аймгийн Наран суманд энэ сарын 1-ний өдөр иргэн Э/43 настай, эрэгтэй/-г мориноос унаж тархи, суурь ясны гэмтэлтэй, автомашинаар тээвэрлэх боломжгүй тул "нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх" хүсэлтийг ар гэрээс нь Онцгой байдлын газарт ирүүлжээ.

Хүсэлтийн дагуу Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр тавдугаар сарын 3-ны өдрийн 05:44 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Сүхбаатар аймгийн Наран суманд 09:01 цагт газардсан байна. Улмаар иргэн Э-г Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эсэн мэнд хүлээлгэн өгчээ. 

Эх сурвалж: ОБЕГ