Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ барилгын нүхэнд унасан иргэнийг гаргаж эмнэлэгт хүргэжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ барилгын нүхэнд унасан иргэнийг гаргаж эмнэлэгт хүргэжээ

Дорнодаймгийн Хэрлэн сумын зургаа дугаар багийн задгай Хуучирч нурсан барилгын суурийн нүхэнд нэг хүн унасан тухай дуудлагыг 05.03-ны өдрийн 23:08 цагт иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид дуудлгын дагуу очиход 4 метрийн гүнтэй барилгын суурийн нүхэнд иргэн Э /55 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ унаж, зүүн хөлөө гэмтээсэн байсныг гаргаж, Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүлээлгэн өгсөн тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.