ОУВС: Монгол Улс төрийн дэмжлэгээс чинээлэг иргэдээ хасах хэрэгтэй

ОУВС: Монгол Улс төрийн дэмжлэгээс чинээлэг иргэдээ хасах хэрэгтэй

Олон улсын валютын сан (ОУВС)-гийн ажлын хэсэг манай улсад ажиллаж байгаа билээ.

Тус ажлын хэсэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, дунд хугацааны төлөв байдлыг тодорхойлох зорилгоор холбогдох байгуулагуудтай уулзалт хийсэн байна. Энэ үеэр манай улсыг "Инфляцийг сааруулахын тулд төрийн дэмжлэг зохистой, зөвхөн зорилтот бүлэгт олгох шаардлагатай"-г зөвлөжээ.

Тодотговол, ОУВС-гаас "Төрөөс иргэдээ дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж, бэлэн мөнгө тарааж ч болно. Гэхдээ хавтгайруулж, халамж болгох шаардлагагүй. Нийгмийн бүлгээ ангилж, зөвхөн эмзэг, ядуу хэсэг рүү төрийн дэмжлэгийг чиглүүлэх шаардлагатай. Учир нь инфляцид нийгмийн ядуу хэсэг илүү өртдөг. Тиймээс төрөөс тэднийг дэмжих нь зүй ёсны шаардлага. Харин баян чинээлэг хүмүүст төрийн дэмжлэг шаардлагагүй. Дэмжлэг нэрээр тэднийг халамжлах нь эргээд эдийн засгаа хүнд байдалд оруулна гэж зөвлөсөн байна.