Чингэлтэй дүүрэгт олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөл бөмбөгийн талбай баригдаж байна

Чингэлтэй дүүрэгт олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөл бөмбөгийн талбай баригдаж байна

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд Салхит орчим, Чингэлтэй хайрханы өвөрт “Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн” дахь олон улсын стандартад нийцсэн хөнгөн атлетик, хөл бөмбөгийн талбай болон “Дээд салхит Соёл үйлчилгээ”-ний гурван давхар барилга баригдаж буй.

Барилгын ажлыг Девелопмент” ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд засварлаж ажиллах зарим асуудлыг тус компанийн инженерүүд хариуцан үйлчлүүлж буй иргэдийн тав тухтай орчинг бүрдүүлэн ажиллажээ. 

Уг “Дээд салхит Соёл үйлчилгээ”-ний газар нь спортоор хичээллэж буй тамирчдын хувцас солих өрөө, эрэгтэй эмэгтэй бие засах газар, усанд орох душ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бие засах газар, хүүхэд залуучуудад ур чадварыг дээшлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх томоохон бүтээн байгуулалт юм.