ФОТО: Төв талбайд дэвссэн хиймэл зүлэг рүү иргэдийг нэвтрэхгүй байхыг хүсжээ

ФОТО: Төв талбайд дэвссэн хиймэл зүлэг рүү иргэдийг нэвтрэхгүй байхыг хүсжээ

Өнгөрсөн Даваа гараг/2022.05.03/-т Монголын хөлбөмбөгийн холбооноос “Нийтийн хөлбөмбөг” төслийн хүрээнд Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажлыг хангаж, Сүхбаатарын талбайд хиймэл зүлэг дэвссэн билээ.

Харин иргэд тус зүлгэн дээр амарч, хэвтэн, чөлөөт цагаа өнгөрүүлсэн нь Улаанбаатар хотод хөшөө дурсгал, “ажилладаггүй” усан оргилуудаас илүү ногоон байгууламж хэрэгтэй байгааг харуулсан явдал болсон. Тэгвэл өнөөдрөөс зүлэг дэвссэн талбайд иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа аж. Тодруулбал, зүлэг угсралтын ажил явагдаж байгаа тул иргэдийг тус талбайд нэвтрэхгүй байхыг хүссэн байна.