Туул, Ерөө, Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэж байна

Туул, Ерөө, Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр болон Сэлэнгэ мөрний эх, Алтай нуруунаас усжих Ховд, Бодонч, Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард, иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ