Он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд нас баржээ

Он гарснаас хойш зам тээврийн ослын улмаас 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхэд нас баржээ

Улсын хэмжээнд бүртгэгдсэн зам тээврийн ослын талаарх тоон мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас хүргэв. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 8,258 осол бүртгэгджээ. Ослын улмаас 193 хүүхэд гэмтэж, 18 хүүхдийн амь нас хохирсон харамсалтай мэдээлэл байна.

Мөн түүнчлэн сурагчдын зуны амралт удахгүй эхэлнэ. Тиймээс 10 хүртэлх насны хүүхдээ харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахыг анхааруулж байна. Хүүхдүүд скүүтер, цахилгаан дугуйгаар зорчсоноор осолд өртөх, эрүүл мэндээрээ хохирох асуудал ослын дийлэнх хувийг эзэлдэг. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.