"BARILGA EXPO 2022" шинэ орон сууц, хаус дизайны үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ

"BARILGA EXPO 2022" шинэ орон сууц, хаус дизайны үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ

"BARILGA EXPO 2022" үзэсгэлэн яармаг 15 нас хүрч, барилгын салбартаа хэдийнээ өөрсдийн байр суурь, өнгө төрхийг бий болгож ойн хүрээндээ үзэсгэлэн, яармагаа өндөр зохион байгуулалт, өргөн цар хүрээтэй хийхээр болжээ.

Энэ хүрээнд Барилгын материал, техник технологи чиглэлээр 2022 оны 04.29-өөс 5.01-ний өдрүүдэд , Шинэ орон сууц, хаус дизайны чиглэлээр 2022 оны 05.06-08-ны өдрүүдэд "Мишээл экспо" төвд болох аж. Үүнд шинэ орон сууцны 120 гаруй компаниуд оролцож шинэ орон сууцны төсөл хөтөлбөрүүдээ олон нийтэд танилцуулж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар БХБЯам, БХТөв, НХБХГазар ажиллаж байна.