"БГД-ийн засаг дарга албан тушаалаа ашиглан удаа дараа хууль бус үйлдэл гаргасан учир огцруулах санал гаргасан"

"БГД-ийн засаг дарга албан тушаалаа ашиглан удаа дараа хууль бус үйлдэл гаргасан учир огцруулах санал гаргасан"

Баянгол  дүүргийн төлөөлөгчид дүүргийн засаг дарга ажлаа буруу хийж албан тушаалаа ашигласан. төсвийн хөрөнгийг буруу зарцуулсан, ах дүү хамаатан садануудаа ажилд авч, тендер олгосон гэх үндэслэлээр огцруулах санал гаргасан ч Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар дэмжихгүй байгаа талаар мэдээллээ. 

21 дүгээр хорооноос сонгосон төлөөлөгч н.Мягмарсүрэн, "2022 оны эхний улиралын "Шинэ нэгжийн хууль хэрэгжиж эхэлсэн" тухай хурал болсонтой холбогдуулан Баянзүрх дүүргийн засаг дарга ажлаа хийж чадахгүй байна. Төсвийн мөнгийг үр ажиггүй захиран зарцуулж байна гэсэн үндэслэлээр хурал хийж засаг даргийг огцруулах тогтоолыг бид уламжилсан. Энэ хуралд 40 төлөөлөлгч оролцсон. Үүнээс 72.5 буюу 29 төлөөлөгч нь огцруулах саналыг дэмжиж огцруулах тогтоолыг Нийслэлийн засаг даргад өргөн барьсан. Үүнтэй холбоотойгоор тухайн дүүргийн засаг дарга ямар хууль зөрчив, төсөв мөнгийг хэрхэн үр ашиггүй захиран зарцуулсан бэ гэвэл ардын нам засаг барьж байгаа. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүрэгт Оргилын Ганбаатар буюу Ж.Ганбаатар гэдэг Улсын Их Хурлын гишүүний хамаатан садан, ах дүү нар энэ дүүрэгт битүү өндөр албан тушаал эрхэлж байна. Мөн найз нөхөд нь ч байна. Найзууд нь өөрийн дүү нараа ажилд авдаг. Тендерт өгөх төсөв санхүүг мөн танил тал харж шууд өгдөг болсон. Баримт нь шилэн дансан дээр нээлттэй байгаа. Баримтуудын хамт шүүхэд өгсөн боловч шат шатандаа удаашраад явахгүй байна. Ерөнхий сайдын гаргасан "хэмнэе" гэдэг бодлог Баянзүрх дүүрэгт хэрэгжихгүй байна." гэв

Баянгол дүүргийн зургаадугаар хорооноос сонгогдсон төлөөлөгч С.Мягмарсүрэн, "Дүүргийн засаг даргыг бид 2021 оны 11 сард 100 хувийн саналаар хамтарч ажиллана гэсэн амлалтын дагуу сонгосон. Үүнээс хойш цар тахалын хугацаа гэдэг үндэслэлээр бид бүх үйл ажиллагааг нь дэмжээд явсан. Үүнтэй холбоотой манай дүүрэгт болж буй үйл ажиллагаа бол нийтийн эзэмшлийн зам талбай дээр хувийн компаниуд барилга барихаар чөлөөлж эхэлсэн. Иргэдэд зориулж тохижолт үйлчилгээ хийх талбай дээр өөрсдийн бизнесүүдээ босгож байгаа. Энэ асуудлын талаар 2021 онд дүүргийн засаг даргад удаа дараа бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Манай дүүргийн иргэдэд тулгамдаж буй асуудлууд дүүргийн нүүр царай болж байгаа газруудаа эрүүл аюулгүй орчин болж бүрдүүлэх санал тавьсан ч хүлээн аваагүй. Ямар ч хариу өгдөггүй. Үүнтэй холбоотой хорооны иргэд гомдол ирүүлж байгаа. Бид хүүхдээ хаана гаргах юм. Ахмадуудаа хаана салхилуулах вэ гэсэн шаардлагууд тавьж байгаа. Ийм зөрчил удаа дараа гаргаж байгаа учир гомдолтой байна. Бид бүгд огцоруулах санал гаргаад явуулж байхад зээд шатны Засаг дарга Сумьяабазар яагаад дэмжихгүй байна." гэлээ