Өрхийн эмч нар УИХ-д төсөвт тусгагдсан цалингаа өгөх шаардлага хүргүүллээ

Өрхийн эмч нар УИХ-д төсөвт тусгагдсан цалингаа өгөх шаардлага хүргүүллээ

Өрхийн эмч нар Төрийн ордны баруун хаалган дээр хөдөө орон нутгийн болон нийслэлийн 225-н өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагчид УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ.

Тодруулбал, 2021 оны 11 сарын 11-нд батлагдсан. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэг хүнд ногдох зардлыг 30 мянган төгрөг байсныг 60 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар тухайн шийдвэр хэрэгжээгүй байгаа учраас ийнхүү шаардлага хүргүүлээд байгаа юм.

Эмч сувилагч нар, “Энд цугласан хүмүүс маань бол жагсаал биш ямар нэгэн ажил хаялт биш шаардлага тавихаар ирсэн. Бид цар тахлын үед өрхийн эмнэлгийн үйл ажиллагаа нэмэгдэж, ачаалал үүсч хүний нөөцийн хомстолд орж байсан учир нэг хүнд ногдох төсвийг нэмэгдүүлэх санал гаргаж батлагдсан боловч төсөвт мөнгөн дүн орж ирээгүй.

Өнөөдрийн байдлаар өрхийн эмнэлэгт ажиллаж буй сувилагчдын дундаж цалин 650 мянга, эмч нарын цалин 740-780 мянган төгрөг байгаа яг хуучин цалингаараа байгаа гэвч бид амрахгүй ажиллаж ачааллаа даахгүй байгаагаас үүдэж залуу эмч нар ачааллаа даахгүй ажлаас гарч байна.

Тиймээс стандартын дагуу ажиллаж буй нөхцөлийн цалинг төсвийн хуулинд заасан шиг олгохыг шаардаж байна.” гэв

Эмч сувилагчдын шаардлагыг холбогдох албаны хүмүүс хүлээн авч УИХ-д  хүргүүлэх тухайгаа мэдэгдлээ.