БНХАУ "Ханжоу 2022" Азийн наадмыг хойшлуулж, Азийн залуучуудын наадмыг цуцалсан байна

БНХАУ "Ханжоу 2022" Азийн наадмыг хойшлуулж, Азийн залуучуудын наадмыг цуцалсан байна

КОВИД-19 цар тахлын омикрон хувилбарын тархалтын улмаас БНХАУ "Ханжоу 2022" Азийн наадам, Их сургуулиудын наадмыг хойшлуулж, Азийн залуучуудын наадмыг цуцалсан байна.

"Ханжоу 2022" Азийн наадам есдүгээр сарын 10-25-ны хооронд болохоор товлогдоод байсан ба 2023 онд зохиохоор хойшлуулсан гэж Азийн олимпын зөвлөлөөс мэдээллээ.

Азийн наадам нь Ази тивдээ Олимпын дараа орохуйц томоохон тэмцээн тул цар тахлын сөрөг үр дагавар авчирч болзошгүй гэж үзжээ. Наадамд 44 орны 11 мянган тамирчин оролцох төлөвтэй байв.

Хятадын Шанхай хотын 25 сая хүн хөл хорионд байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 373 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ.

Эх сурвалж: Reuters, SCMP