Иргэн Т.Ганболд, Я нарын гэрлэлтийг хүчингүй болгосон байцаагч ДАВЖ заалдах шатны ШҮҮХЭД ХАНДЖЭЭ

Иргэн Т.Ганболд, Я нарын гэрлэлтийг хүчингүй болгосон байцаагч ДАВЖ заалдах шатны ШҮҮХЭД ХАНДЖЭЭ

Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/ иргэн Д.Ганболд, Я нарын гэрлэлтийг хүчингүй болгосон гэх асуудал гарсан. Учир нь тэдний гэрлэлтийг аль нэг тал нь мэдээгүй байхад улсын байцаагч хүчингүй болгосон нь асуудал дагуулаад байгаа юм.

Энэ талаар УБЕГ-ын Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах, "Гэрлэлтийг хуулийн дагуу бүртгэдэг. Иргэн Д.Ганболд нь 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Иргэн Д.Ганболдоос 2021 оны арваннэгдүгээр сард УБЕГ-т хандаж. Үүний дагуу хяналтын улсын байцаагч хянаж үзээд "бичиг баримтын зөрчилтэй" байна хэмээгээд “хүчингүй болгох” дүгнэлт гарсан. Гэрлэлтээ бүртгүүлэх
шаардлагыг хангаагүй учраас цуцалсан гэж ойлгож болно" гэх тайлбарыг өгсөн.

Тэгвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн юм.

Ингээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Х.Янжингаажидын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгийн дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэснийг олон нийтэд мэдээлсэн. Харин уг шийдвэрийг эсэргүүцэж хариуцагч Ц.Отгонцэцэг давж заалдах шатны шүүхэд ханджээ.